Papers by Khatanbaatar Natsagdorj
Studia Ethnologica, 2006
On the History of religious direction and divinity of Erdenezuu Monastery (N.Khatanbaatar)
Erdene... more On the History of religious direction and divinity of Erdenezuu Monastery (N.Khatanbaatar)
Erdenezuu is the famous monastery, which keeps Buddhist rich collection, historical tradition, art and amount among the Mongolian monasteries. According to source materials, religious treatment of main divinity of Erdenezuu monastery represented the Red direction or Saja tradition of Buddhism. But in the XVIII-XX century, there established lanaist temples connected with a various colleges/Gelug'pa/, influenced by Buddhist numerously in this monastery, had been increased their position. Since that time, however the main divinities of the Erdenezuu were included in Buddhist formation, have been kept some characters of red direction by their origin and tradition.

Удиртгал XVI зууны хоёрдугаар хагаст Монголын нийгэм, улс төр, оюун санааны амьдралд гарсан чухал... more Удиртгал XVI зууны хоёрдугаар хагаст Монголын нийгэм, улс төр, оюун санааны амьдралд гарсан чухал үйл явдал бол Монгол оронд бурхны шашин нэвтрэн дэлгэрсэн явдал байлаа. Тэр цагт эртний бөө мөргөл нь тухайн цаг үеийн монголчуудын нийгмийн оюун санаа, сэтгэлгээний хөгжлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болсон ба монгол язгууртнууд ч тэдний эрх ашигт тохирон нийцэж, үйлчилж чадах боловсронгуй шашнаар уламжлалт бөө мөргөлийг халж өөрчлөхийг сонирхох болсон ажээ. Чингэхдээ монгол хаад язгууртнууд түүх, шашин, соёлын эртний уламжлалт харилцаатай Түвэд орноос бурхны шашныг залж дэлгэрүүлэх бодлого явуулсан юм. Үүнээс урьд Монголын эзэнт гүрний үед болон Юань улс мөхсөний дараа ч бурхны шашин Монголын хаад язгууртнууд, ордны хүрээнд бага сага нэвтэрч байсан боловч Монголын нийгмийн бүх давхрааг хамарч, монголчууд бүгд бурхны шашинтан болж байгаагүй билээ. Харин эзэнт гүрэн бутарч, Монгол оронд улс төрийн бутрал гүнзгийрч байсан тэр цаг үед бурхны шашны бүх нийтийг хамарсан өргөн цар далайцтай дэлгэрэл явагдсан юм.

Удиртгал XVI зууны сүүлчээс XVII зууны үед Халхад бурхны шашин нэвтрэн дэлгэрч, тухайн үеийн нийг... more Удиртгал XVI зууны сүүлчээс XVII зууны үед Халхад бурхны шашин нэвтрэн дэлгэрч, тухайн үеийн нийгмийн бүтцэд хутагт хувилгаадын бие даасан давхраа бүрэлдэж эхэлсэн билээ. Монголын түүх судлалд Халхад анхны хутагтууд тодорч буй болсон болоод тэдгээрийн тухай намтарчилсан судалгаа урьд нь хийгдсээр ирсэн боловч энэ сэдвийн судалгаанд зарим бүдэг бүрхэг асуудлыг нарийвчлан тодруулах шаардлага байсаар байна. Ойрхи жилүүдэд БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй XVII зууны үеийн Манж Чин улсын үеийн "Чин улсын Дотоод нарийн бичгийн яамны монгол данс эвхмэлийн эмхтгэл 1 ", "Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс 2 " хэмээх архивын данс бичгүүдийг нийтлүүлсэн бөгөөд тэнд Халхын ноёд, хутагтуудаас Манжийн хаадтай харилцсан бичгүүд цөөнгүй буй. Бид дээрх бичиг дансанд тулгуурлан Халхын анхны хутагтуудын үүсэл болон тухайн цаг үеийн Халхын нийгмийн байгууламжийн харилцан хамаарлын асуудлыг нягтлан тодруулах оролдлого хийсэн болно.

Эрдэнэ зуу хийд бол Халхын бурхны шашны анхны хийд юм. Эрдэнэ зуу хийдийн түүхийг тусгайлан судла... more Эрдэнэ зуу хийд бол Халхын бурхны шашны анхны хийд юм. Эрдэнэ зуу хийдийн түүхийг тусгайлан судлах ажил 1990-ээд оноос хойш эхэлсэн байна. Гэхдээ үүнээс өмнө манй түүхч эрдэмтдийн дундад ба шинэ үеийн Монголын улс төр, нийгэм-эдийн засаг, шашин, соёлын түүхийг улируулан шинжилсэн томоохон бүтээлүүдэд тус хийдийн түүхийн холбогдолтой зарим мэдээ баримтыг дашрамын байдлаар дурдсан зүйл цөөнгүй буй 1 . Харин сүүлийн жилүүдэд тус хийдийн түүхийг бусад сүм хийд, хот суурин ба хошууны түүхтэй хамтатган туурвисан бүтээлүүд гарах болсон билээ. Тухайлбал, 1998 онд түүхч Ж.Өлзий өөрийн бүтээлдээ Эрдэнэ зуу хийдийн түүхийг Монголын эртний нийслэл Хархорум хот ба бурхны шашны томхон хийд Амарбаясгалантын түүхтэй хавсарган товч өгүүлсэн байна 2 . Үүний дараа 1999 онд тус хийдийн 415 жилийн ойд зориулж С.Ичинноров, Банзрагч нар "Эрдэнэ зуу хийд ба Түшээт ханы хошуу" хэмээх бүтээл нийтлүүлсэн байна 3 . Энэ бүтээлд XVII-XX зууны эхэн үеийн Эрдэнэ зуу хийдийн түүхэнд холбогдох сурвалжийн мэдээг архивын баримтаар дэлгэрүүлж, Халхын Түшээт хан аймгийн гол хошууны түүхтэй хамтатган өгүүлсэн нь уг сэдвээр гарсан хамгийн томхон бүтээл юм. Дээрхээс гадна Эрдэнэ зуу хийдийн түүхийн аль нэг тодорхой асуудлыг хөндөн судалсан өгүүлэл, найрууллын шинжтэй бүтээлүүд цөөнгүй буй. Гэвч Монголын бурхны шашны анхны төв Эрдэнэ зуу хийдийн түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг нэгтгэн судалсан бие даасан нэгэн сэдэвт хараахан гараагүй байсны дээр 2004 онд Эрдэнэ зууг Орхоны хөндийн соёлын бусад дурсгалт газруудын хамт ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад багтаасан явдал нь тус хийдийн түүхийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагыг нэмэгдүүлэв. Тиймээс 2005 онд миний бие XVI-XXI зууны эхэн үеийн буюу Эрдэнэ зуу хийд анх үүсч байгуулагдсанаас хойших хугацаанд өргөжин хувьссан, бууран доройтсон, сэргэн мандсан зэрэг хөгжлийн үндсэн үе шатуудыг бүхэлд нь хамруулж, тус хийдийн нийгэм, соёл, шашны амьдралыг түүхчлэн судлалсан бүтээлийг хэвлүүлсэн юм. Чингэхдээ бид Эрдэнэ зуу хийдийн түүхэнд шууд буюу дам холбогдох түүхэн сурвалж 1Ш.Нацагдорж. бичгүүд ба Монгол улсын архивуудын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтуудад голлон тулгуурлаж, уг нэгэн сэдэвт зохиолыг бичсэн юм. Монголын бусад хүрээ хийдтэй харьцуулан үзвэл, Эрдэнэ зуу хийдийн түүхийн холбогдолтой сурвалж бичгүүд нэлээд арвин юм. Чингэхдээ Эрдэнэ зуу хийдийн түүхийг судлахад гол тулгуур сурвалж бол XIX зууны эхээр тус хийдэд зохиогдсон "Эрдэнэ зуугийн намтар" хэмээх гар бичмэл зохиол болно. Уг зохиол нь Эрдэнэ зуу хийд анх үүсч байгуулагдсанаас эхлээд тус хийдийн лам хувраг, бурхан шүтээн, хурал ном, сүм дуганы байгууламжууд хэрхэн бүрэлдсэн түүхийг тоочин өгүүлсэн бурхны шашны түүх бичлэгийн дурсгал юм. Өдгөө тус зохиол нь хэд хэдэн хувилбартайгаар Монгол ба ОХУ-ын номын сан, музей ба хувь хүмүүст хадгалагдаж байна. Үүнд Монгол улсын Төв Номын Сангийн гар бичмэлийн хөмрөгт "Эрдэнэ зуу ба Өндөр гэгээний намтар оршивой 4 " гэсэн нэртэй 2 хувилбар, "Эрдэнэ зуугийн тухай 5 " гэсэн 1 дутуу хувилбар, нийтдээ 3 хувилбар хадгалагдаж байна. Тэдгээрийн эхний хоёр хувилбарт "Эрдэнэ зуугийн намтар" зохиолыг Халхын шашны тэргүүн Богд Жибзундамба хутагтуудын намтартай хожим нэгтгэн дэвтэрлэсэн бололтой байна. Учир нь түүний хавтсан дээр "Өндөр гэгээний" гэсэн үгийг хожим оруулга байдлаар нэмсэн байх бөгөөд хоёр зохиолын бичгийн хэв хоорондоо ялгаатай байгаа юм. Мөн Улаанбаатар дахь академич Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд "Халх Монголын хан номун Очирай бат Абтай бээр хятад арван гуравдугаар Ван Ли хааны 14-р онд их адистад Бат Эрдэнэ зуу бариулсан даруй Өндөр гэгээн мандаж адистадлан тэтгэмжлэн уламжилсаар дөрөвдүгээр ачит дархан цорж зурхайч Лувсанданзан хийгээд ялангуяа долдугаар номч цорж лам үлэмж дэлгэрүүлэн үйлдэж явсаны хуучин түүх дэвтэр болой 6 " гэсэн дэлгэрэнгүй нэртэй нэгэн хувилбар бий. Энэ хувилбарыг 1999 онд Мосвка хотноо ОХУ-ын эрдэмтэн А.Цендына дэлгэрэнгүй, оршил тайлбарын хамт нийтлүүлжээ 7 . Тэрээр уг бүтээлдээ тэрхүү зохиолыг сурвалж судлалын үүднээс нарийвчлан судалсан төдийгүй Эрдэнэ зуу хийдийн түүхийн асуудлаар сонирхолтой санал дүгнэлтүүдийг дэвшүүлсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Санкт-Петербургийн Дорно дахин судлалын факультетийн гар бичмэлийн санд "Халх Монголын оронд анх бурхны шажин эх болсон төрөл түүх ба их адистад шүтээн Эрдэнэ зуугийн бүтээхүй их тууж оршивой 8 " гэсэн нэртэй 32 хуудастай товч хувилбар буй. Үүнийг XIX зууны сүүлчээр Оросын монголч эрдэмтэн А.М.Позднеев Халхад явахдаа олж, Санкт-Петербург хотноо аваачсан ажээ. Дээр дурдсан "Эрдэнэ зуугийн намтар"-ын бүх хувилбаруудын үндсэн өгүүлэмж нь нийлэлцэх боловч тэдгээрийн оршил ба төгсгөл хэсгүүдийн хооронд зөрөөтэй зүйл бий. Тухайлбал, монгол хувилбаруудын оршилд орчлон ертөнцийн үүсэл, эртний энэтхэг, түвэд ба монгол хаадын гарал үүсэл, Түмэдийн Алтан ханы бурхны шашныг хүлээн авсан тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Харин Санкт Петербургийн хувилбарын оршилд Чингис хааны төрсөн тухай болоод бурхны шашны Монголын эзэнт гүрний үеийн дэлгэрэлтийн тухай, 4 Erdeni juu ba OndUr gegen-U namtar oruSibai-МУТНС. Гар бичмэлийн хөмрөг. 5 Erdeni juu-yin tuqai-МУТНС. Гар бичмэлийн хөмрөг. 6 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн. Ц.Дамдинсүрэнгийн гэр музей. 7 История Эрдэнэ зуу. Памятники писменности востока. СXVIII. Перевод с монгольского введ., коммент., и указ. А.Д.Цендыной. «Восточная литература» РАН. М., 1999. 8 Уг зохиол өдгөө Санкт-Петербургийн улсын их сургуулийн Дорно дахин судлалын факультетийн номын сангийн монгол гар бичмэлийн хөмрөгт хадгалагдаж байна.
Манжийн эрхшээлийн үеийн Монголын хүрээ хийдийн түүхийн судалгаа бол эл үеийн Монголын шашны түүх... more Манжийн эрхшээлийн үеийн Монголын хүрээ хийдийн түүхийн судалгаа бол эл үеийн Монголын шашны түүх судлалын нэг чухал чиглэл юм. 1990-ээд оноос өмнө Монголын түүх судлалд бурхны шашин дэлгэрч хөгжсөн түүхийн талаар тусгай судалгаа хийгдсэн боловч бурхны шашны чухал институт болох сүм хийдийн түүхийн сэдвээр тухайлсан судалгаа бараг хийгдээгүй юм. Учир нь тухайн үед Монголын түүх судлалд марксист-ленинист арга зүй дангаар ноёрхож байсны улмаас сүм хийдийг зөвхөн феодалын нийгмийн оршин тогтнох нэг хэлбэр, түүний үзэл суртлын зэвсэг, мөлжлөгийн хэрэгсэл хэмээн үзэж, түүний Монголын нийгэм, соёл, оюун санааны амьдралд эзэлж байсан байр суурь, гүйцэтгэсэн үүргийг бодитойгоор үнэлэн цэгнэж нарийвчилсан судалгаа явуулах талаар учир дутагдалтай байв. Энэ чиглэлийн судалгаанд Монголын Их Хүрээний түүхийн судалгаа чухал байр суурийг эзэлнэ.

Монголчуудын өв өвлөх эрхийн түүхийн асуудал бол Монголын нийгмийн байгуулал, угсаатны зүй, соёлы... more Монголчуудын өв өвлөх эрхийн түүхийн асуудал бол Монголын нийгмийн байгуулал, угсаатны зүй, соёлын түүхийн судалгааны нэг чухал сэдэв юм. Монголчуудын өвөг дээдэс эртнээс өв залгамжлал, түүнтэй холбогдох харилцааг өөрсдийн зан заншил, нийгэм-соёлын амьдралын хэв маягаас хамаарч өвөрмөц онцлогтойгоор ёс заншлын хэм хэмжээ, хэв хууль, хууль цаазын тусламжтайгаар зохицуулж ирсэн түүхэн уламжлалтай.

Өндөр гэгээний 1647 онд анх үүсгэн байгуулсан хийд Баруун Хүрээнд 1651 онд Их Хүрээний анхны 7 ай... more Өндөр гэгээний 1647 онд анх үүсгэн байгуулсан хийд Баруун Хүрээнд 1651 онд Их Хүрээний анхны 7 аймгийн эх үүсвэр тавигдсан нь тодорхой байна. Улмаар 1654 онд Хэнтий нурууны Сарьдагийн ууланд Түвдийн Далай лам, Банчин Богд нарын туслалцаа дэмжлэгтэйгээр байгуулсан Номын Их Хүрээ Рибогэжэйганданшаддублин хийдийг байгуулж эхэлснээр Их Хүрээний эх суурь албан ёсоор тавигдсан байна. Чингэхдээ энд “Батцагаан” хэмээх цогчин дуганыг байгуулж эхэлснээр суурин томоохон хийд үүсч, түүнийг цогцолбороор нь бүрэн барьж дуусган, бурхан шүтээнийг бүтээж равнайлах ажил 1686 он хүртэл 32 жилийн турш үргэлжилсэн нь итгэмж бүхий сурвалж бичгүүдийн мэдээнээс тодорхой байна. Гэвч энэхүү хүрээ нь 1688-1689 оны Халх, Ойрадын дайн самууны хөлд үрэгдэн шатсан бөгөөд түүнийг 1706 онд Далай лам нарын зөвлөмжийн дагуу Өндөр гэгээн Цэцэрлэгийн Эрдэнэ толгой хэмээх газарт шилжүүлж, Батцагаан хэмээх Цогчин дуганыг сэргээн, хурал номын үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн ажээ. Энэхүү Их Хүрээ нь хожим нутаг сэлгэн нүүсээр 1778 онд Туул голын хөндийд Өргөө, Их Хүрээ, Да Хүрээ, Нийслэл Хүрээ болон суурьшиж, эцэстээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болсон билээ.

Удиртгал XVI зууны сүүлчээс XVII зууны үед Халхад бурхны шашин нэвтрэн дэлгэрч, тухайн үеийн нийг... more Удиртгал XVI зууны сүүлчээс XVII зууны үед Халхад бурхны шашин нэвтрэн дэлгэрч, тухайн үеийн нийгмийн бүтцэд хутагт хувилгаадын бие даасан давхраа бүрэлдэж эхэлсэн билээ. Монголын түүх судлалд Халхад анхны хутагтууд тодорч буй болсон болоод тэдгээрийн тухай намтарчилсан судалгаа урьд нь хийгдсээр ирсэн боловч энэ сэдвийн судалгаанд зарим бүдэг бүрхэг асуудлыг нарийвчлан тодруулах шаардлага байсаар байна. Ойрхи жилүүдэд БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй XVII зууны үеийн Манж Чин улсын үеийн "Чин улсын Дотоод нарийн бичгийн яамны монгол данс эвхмэлийн эмхтгэл 1 ", "Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс 2 " хэмээх архивын данс бичгүүдийг нийтлүүлсэн бөгөөд тэнд Халхын ноёд, хутагтуудаас Манжийн хаадтай харилцсан бичгүүд цөөнгүй буй. Бид дээрх бичиг дансанд тулгуурлан Халхын анхны хутагтуудын үүсэл болон тухайн цаг үеийн Халхын нийгмийн байгууламжийн харилцан хамаарлын асуудлыг нягтлан тодруулах оролдлого хийсэн болно.
Uploads